main logo
Hero Image

Мэдээний дэлгэрэнгүй

Логистиктой холбоотой програм хангамжын тухай
news

Тээвэр логистик гэдэг бол бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс нөгөө цэгт хүссэн хугацаанд нь хүргэж өгөх үйлчилгээ юм. Эдгээр цэгүүд нь дэлхийн хаанаас ч хаашаа ч байж болох тул улс орны онцлог, хил гааль, хорио цээр, түр хугацааны хориг, ачилтын норм, тээврийн хэрэгслийн багтаамж, даац гээд өргөн мэдлэгийг тээврийг зохион байгуулж буй хүмүүсээс шаарддаг. Улс орон бүрт хөгжсөн дэд бүтэц, газар орны онцлогоос шалтгаалан хөгжсөн тээврийн төрлүүд болон тэднийг хөдөлгөгч тээвэрлэгч агентуудтай тохиролцон ачааны онцлогт тохирсон замнал, тээврийн хэрэгслийг урьдчилан тооцоолж харилцагчийн өмнөөс захиалгыг хийдэг хүнийг тээвэр логистикийн менежер гэдэг. Логистик менежерийн үндсэн үүрэгт доорх ажлууд хамаардаг. 1. Харилцагчидад тээврийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, зөвлөлгөө өгөх 2. Тээвэрлэлтийн илүү оновчтой шийдлийг эрэлхийлж, боловсруулах 3. Харилцагч болон агентын найдвартай байдалд үнэлгээ өгөх, хамтын ажиллагааны гэрээ байгуулах 4. Агентууд болон тээвэрлэгчидтэй холбогдон тээврийн үнэ боловсруулах 5. Харилцагчийн зөвшөөрсөн тээвэрлэлтийг компанийн нэгдсэн сүлжээнд бүртгэх 6. Шаардлагатай тээвэрлэлт болон ачилтын мэдээллээр харилцагчийг хангах

Логистик менежерийн ажлын давуу талуудаас дурдвал:

1.Өдөр бүр шинийг суралцах боломж: Тээвэр бүр нь дахин давтагдашгүй онцлогтой байдаг тул түүнийг зохион байгуулж буй хүн нь өдөр бүр суралцаж байх шаардлагатай байдаг. Тиймээс өдөр бүр нэг ажлаа залхатлаа хийхгүй ажлаа хийнгээ суралцаж өөрийгөө байнга хөгжүүлж боломжтой.

2. Харилцааны чадвар ажиллах явцад асар хурдтай өсдөг: Харилцаа бол хүн болгонд байх хамгийн хэрэгтэй чадвар байдаг тул өдөр тутам өөр хүнтэй уулзах нь энэхүү чадварыг хөгжүүлдэг.

3. Гадаадын орнуудаар ажил хэргийн шугамаар аялах боломжийг олгодог: Олон улсын тээвэрлэгч болон агентуудтай харьцаж ажилдаг тул гадаад орнуудаар ажил хэргийн уулзалт хийх, аялах боломж ч өндөр байдаг.

4. Тохилог ажлын орчин: Логистик бол олон улсын бизнес тиймээс та ажилдаа сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан ажилдаг. Таны ажлыг хялбаршуулах бүхий л зүйлс (комьютер, принтер, факсын аппарат, өндөр хурдны интернэт, логистик тээвэрлэлтийн програм хангамжууд гм) таны ажлын байранд бүрэн бүрдсэн байдаг.

Манай компани нь чадварлаг баг хамт олныг бүрдүүлэн тээвэр зуучийн салбартаа улсдаа тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан. Та манайд нээлттэй ажлын байр гарсан үед, тавигдаж буй шаардлагыг хангаж буй бол hr@landbridge.mn хаяг руу өөрийн анкет болон CV-гээ явуулан, зохих сонгон шалгаруулалтын үеүүдийг давж манай найрсаг бас чадварлаг хамт олны нэг болох боломжтой.

2024 оны 12 сарын 8 өдөр

М. Батдэмбэрэл