main logo
Hero Image

Мэдээний дэлгэрэнгүй

Логистик гэж юу вэ?
news

Логистик нь бараа бол хүн тээвэрлэх, агуулах, шилжүүлэx (нэг тээврийн хэрэгслээс нөгөө тээврийн хэрэгсэл шилжүүлэн ачих) зэргийг судална. Логистик нь эдийн засгийн салбараас гадна өнөөдөр бие даасан тусдаа шинжлэх ухаан болон хөгжсөн. Логистикийн салбар нь 20-р зууны сүүл буюу даяарчлалын эринээс эхлэн эрчимтэй хөгжиж ирсэн ба ихэвчлэн томоохоон тээвэрлэлтийн байгууллага болон тээвэрлэгчдээс бүрэлдэнэ.

Бизнесийн логистикийг 1964 онд анх АНУ-д тодорхойлохдоо: түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлийн дамжлага, бэлэн бүтээгдэхүүний дистрибютрээр дамжин хэрэглэгчдэд хүргэх хүртэлх материалын урсгалыг зохицуулах, төлөвлөх, үүнтэй уялдаатай мэдээллийн сүлжээг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм гэж тодорхойлсон байдаг.

Логистикийн талаар төрөл бүрийн тодорхойлолт байх ба хамгийн чухал гэж үздэг олон улсын нэр бүхий байгууллагуудын тодорхойлолтыг танилцуулбал:

International Institute Applied Systems Analyses (IIASA) 1986

Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүний зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажилллагаа үүнд багтана.

European Logistics Association ( ELA ) 1991

Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, түүхий эд худалдан авахаас эхэлж хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлэх бүх үйл ажиллагааг хамгийн бага зардал, хөрөнгө гарган хэрэглэгчийн бүх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулах, төлөвлөн удирдахыг хэлнэ.

Institute of Logistics 1995 England

Логистик нь хүн хүч, материал, үйлдвэрийн хүчин чадал, мэдээллийг ашиглан хэрэгтэй үед нь хэрэгцээт хэмжээгээр үйлдвэрлэн, шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон үнэ хүргэн зохистой газарт нь борлуулахад оршино.

2024 оны 12 сарын 7 өдөр

М. Билэгжаргал

Сүүлийн үеийн мэдээ

news
Logistics Weekly news 27/11/2025

2025 оны 11 сарын 27 өдөр

news
Logistics Weekly news 18/11/2025

2025 оны 11 сарын 18 өдөр

news
Logistics Weekly news 13/11/2025

2025 оны 11 сарын 13 өдөр

news
Logistics Weekly news 09/10/2025

2025 оны 10 сарын 1 өдөр

news
Logistics Weekly news 23/09/2025

2025 оны 9 сарын 23 өдөр

news
Logistics Weekly news 17/09/2025

2025 оны 9 сарын 17 өдөр

news
Logistics Weekly news 10/09/2025

2025 оны 9 сарын 10 өдөр

news
Logistics Weekly news 26/08/2025

2025 оны 8 сарын 26 өдөр

news
Logistics Weekly news 29/07/2025

2025 оны 7 сарын 29 өдөр

news
Logistics Weekly news 22/07/2025

2025 оны 7 сарын 22 өдөр

news
Logistics Weekly news 01/07/2025

2025 оны 7 сарын 1 өдөр

news
Эрээн -Улаанбаатар хүртэл түүвэр ачилт болон бүтэн авто машин тээвэр

2025 оны 6 сарын 2 өдөр

news
Logistics Weekly news

2025 оны 3 сарын 19 өдөр

news
2025 оны гаалийн татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт

2025 оны 2 сарын 20 өдөр

news
Логистик гэж юу вэ?

2024 оны 12 сарын 7 өдөр

news
Гадаад худалдааг хэрхэн амжилттай хийх вэ?

2024 оны 12 сарын 8 өдөр

news
Логистик менежер юу хийдэг вэ?

2024 оны 12 сарын 8 өдөр

news
Логистиктой холбоотой програм хангамжын тухай

2024 оны 12 сарын 8 өдөр